2011年3月9日星期三
Гаадаа мээрэн удахгүй дэлгэцнээ гарна
Монголын ард түмэн үнэхээр арвин баялаг, баатарлаг түүхтэй билээ. Үе үеийн түүхэнд нэр алдраа үлдээсэн баатарлаг хөвгүүдийн нэг нь яахын аргагүй Өвөрмонголын Хорчингийн талаас төрөн гарсан Гаадаа мээрэн юм. Түүний удирдсан долоо зуу гаруй морьт цэрэг тухайн үеийн зүүн хойд хятадыг эзэгнэж байсан Жан Зо Линь, Жан Сюэ Лянь нарын харгис цэргийн эрхтнүүдээс төрөлх нутгаа хамгаалан тэмцсээр давуу хүчинд дийлэгдэн өөд болсон үнэн түүхээс сэдэвлэн Өвөрмонголын кино үйлдвэр Гаадаа мээрэн нэртэй телевизийн хорин ангит кино хийсэн нь саяхан хятадын төв телевизээр нэвтэрч үзэгчдийн маш халуун талархлыг хүлээгээд байна. Уг киноны гол дүрд Монгол улсын жүжигчин Анхням уригдан тоглож Гаадаа мээрэнгийн эхнэр Мандарваагийн дүрийг бүтээжээ. Ингэснээр манай жүжигчдээс азийн зах зээлд хөл тавьсан анхны түүчээ болж байгаа хэрэг юм. Уг киног бид орчуулж дуусаад ойрын үед төвийн телевизээр нэвтрүүлж үзэгч олныхоо хүртээл болгох гэж байгааг та бүхэнд дуулгаж байгаадаа туйлын баяртай байна.
订阅:
博文评论 (Atom)
没有评论:
发表评论